Хар тамхины хэрэг давтан үйлдсэн хүнд өмнөхтэй нь ижил ял оноосныг хүчингүй болгов
С.Х, П.Х нар метамфетамин гэх мансууруулах бодис агуулсан, “мөс” гэх, цэвэр жин нь 0.1 грамм (0.0903 грамм) хэмжээтэй, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Тэд 2024.11.14-ний 10 цагийн үед уг бодисоо хүнээс авч, 14 цаг хүртэл “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж яваад баригджээ. Энэ хэргийг анхан […]










