Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Menus

Мэдээний жагсаалт

Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг шүүгч хүлээж авсангүй

Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг шүүгч хүлээж авсангүй

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм. Шүүгч уг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү, хойшлуулах уу […]

Т.Даваадалайгийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ирсэнгүй

Т.Даваадалайгийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ирсэнгүй

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм. Т.Даваадалайгийн өмгөөлөгчийн тулай өвчин хүндэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ы […]

31 хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, сондор, бугуйн цаг, дуран хулгайлжээ
Хэргийн газар

31 хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, сондор, бугуйн цаг, дуран хулгайлжээ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 18-23-ны хооронд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан 9 хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага тэдгээр хэргийг 4 этгээд хийгээд, Улаанбаатар хот руу мөр буруулсныг тогтоосон байна. Энэ хэргийг хийсэн этгээдүүдийн зарим нь өмнө нь удаа дараа […]

Машинд ачсан 1568 боодол өвс, чиргүүлийн 20 дугуй шатжээ
Хэргийн газар

Машинд ачсан 1568 боодол өвс, чиргүүлийн 20 дугуй шатжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт 11-р сарын 9-ны 14:20 цагийн үед өвс ачсан ачааны машин шатжээ. Иргэн Г “Beiben North Benz” загварын машиндаа Дорнод аймгаас өвс ачиж, Баянхонгор аймагт буулгахаар ирсэн байсан аж. Уг машин дээр байсан 1600 боодол өвсний 1568 нь, чиргүүлийн 20 дугуй шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар анги, Эрэн хайх, […]

Боливийн багш нарын эсэргүүцлийн жагсаал цагдаа нартай мөргөлдөөнөөр үргэлжилжээ
Дэлхий

Боливийн багш нарын эсэргүүцлийн жагсаал цагдаа нартай мөргөлдөөнөөр үргэлжилжээ

Боливийн нийслэл Ла-Пас хотод багш нарын 48 цагийн үндэсний ажил хаялтын хоёр дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Цагдаа нар Эль-Альто хотоос гарах авто замыг хаахыг оролдсон жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эрх баригчдын мэдээлснээр, мөргөлдөөний үеэр 10 гаруй хүнийг саатуулж, цагдаагийн нэг алба хаагч гэмтжээ. Багш нарын эсэргүүцлийн […]

Вангийнцагаан ууланд түймэр гарчээ
Хэргийн газар

Вангийнцагаан ууланд түймэр гарчээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт орших Вангийнцагаан ууланд хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун зүгт 260 км зайтай энэ ууланд түймэр гарсан тухай дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 10:12 цагт холбогдох байгууллагууд хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар […]

Меган Марклын эцэг электрон хяналтын бугуйвчаа тасалсны улмаас дахин хоригджээ
Сонин хачин

Меган Марклын эцэг электрон хяналтын бугуйвчаа тасалсны улмаас дахин хоригджээ

Их Британийн Сассексийн гүнгийн авхай Меган Марклын эцэг Томас Маркл гэрийн хорионд байхдаа зүүх ёстой байсан электрон хяналтын бугуйвчаа тасалж авсны улмаас АНУ-ын шүүхээс дахин цагдан хорих шийдвэр гаргажээ. АНУ-ын холбооны прокуроруудын мэдээлснээр, 82 настай Томас Марклын хэргийг хэлэлцэж буй шүүгч Линдси Сакс Гриффин арваннэгдүгээр сарын 10-нд Флорида мужийн Тампа хотод болсон шүүх хурлаар түүнийг […]

Авто зогсоол, гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д мэдүүлэхээр боллоо
Засгийн газар

Авто зогсоол, гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д мэдүүлэхээр боллоо

Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр өнөөдөр Засгийн газар шийдвэрлэв. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны 5 дугаар сараас эхлэн боловсруулж, 9 дүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн […]

Хөгжлийн бэрхшээлтэй хүн галд угаартжээ
Хэргийн газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүн галд угаартжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр 1 дүгээр багт 11-р сарын 9-ний шөнө байранд гал гарч, 1 хүн угаартлаа. Уг галын дуудлагыг 21:53 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 49 дүгээр анги хүлээн авчээ. Иргэн А-гийн эзэмшлийн байрны В1 давхарт цахилгааны утас, барилгын хог шатаж байсныг гал сөнөөгчид унтраасан байна. Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Х гэх 48 […]

Өвс түүсэн хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хууль

Өвс түүсэн хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.У, Б.Б нар 2026.06.08-ны өдөр нэгэн аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулсан, Монгол Улсад хэрэглэхийг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн байна. Энэ хэргийг Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгажээ. Прокурор тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах […]