Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Нийгэм

Мэдээний жагсаалт

Панамд газар хөдөлж, 900 орчим байшин эвдэрчээ

Панамд газар хөдөлж, 900 орчим байшин эвдэрчээ

Төв Америкийн Панам улсад аравдугаар сарын 9-ний баасан гарагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас олон зуун байшин эвдэрч, оршин суугчид орон гэргүй болжээ. Засгийн газар амралтын өдрүүдээр улсын хэмжээнд онц байдал зарласан байна. Дроноор авсан бичлэгт Плайя-Венао дахь далайн эргийн зочид буудал нурсан байдалтай харагджээ. Тонози хотын оршин суугч Йинейдис ДеГрасиас газар хөдлөх үед […]

Калифорнийн эрэгт хүчтэй давалгаа үүсэж, эргийн орон сууцнуудад хүрчээ

Калифорнийн эрэгт хүчтэй давалгаа үүсэж, эргийн орон сууцнуудад хүрчээ

АНУ-ын Калифорни мужийн өмнөд эрэгт аравдугаар сарын 11-ний ням гарагт хүчтэй давалгаа үүсэж, Лонг-Бич хотын далайн эргийн орон сууцуудыг давалгаа цохижээ. Оушенсайд хотод мөн том давалгаа эрэг рүү түрэн орж ирсэн бөгөөд оршин суугчид далайн эргээс ажиглаж, ойролцоох замаар автомашинууд зорчиж байгааг дроноор авсан бичлэгт харуулжээ. АНУ-ын Цаг уурын үндэсний алба өмнөд Калифорнийн зарим хэсэгт […]

Нөмрөгийн дархан цаазат газарт “Мобиком”-ынхны тавьсан түймрийг унтраахын тулд үүл бууджээ
Халуун цэг

Нөмрөгийн дархан цаазат газарт “Мобиком”-ынхны тавьсан түймрийг унтраахын тулд үүл бууджээ

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутагт харьяалагдах Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд “Мобиком” корпорацын машин шатсаны улмаас ой, хээрийн түймэр гарсан юм. Цогтсүмбэр 1 дүгээр багийн Бичигтийн-Өндрүүд гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10. 08-ны өдрийн 11:55 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт […]

Старт-ап хөгжүүлэх хакатон (ideathon) тэмцээний бүртгэл эхэллээ
Нийслэл

Старт-ап хөгжүүлэх хакатон (ideathon) тэмцээний бүртгэл эхэллээ

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран хэрэгжүүлж буй гарааны бизнесээ дараагийн шатанд гаргах, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй залуус, бизнес эрхлэгчдэд зориулсан “SPARK UB STARTUP TOWN” 2 өдрийн ХАКАТОН (Ideathon) хөтөлбөрт урьж байна! Хэзээ: 2026 оны 10 сарын 17–18 […]

Францад сурагчид сургуулиа хааж, эсэргүүцлээ гурав дахь долоо хоногтоо үргэлжлүүлэв
Дэлхий

Францад сурагчид сургуулиа хааж, эсэргүүцлээ гурав дахь долоо хоногтоо үргэлжлүүлэв

Францын Парис хотын сурагчид аравдугаар сарын 9-нд сургуулиа бүслэн хааж, багшийн хүрэлцээгүй байдал болон сургуулийн барилга байгууламжийн муу нөхцөлийг сайжруулахыг Засгийн газраас шаардлаа. Тус улсын хэд хэдэн хотод үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн гурав дахь долоо хоногтоо орж байна. Сурагчдын эсэргүүцэл нь нийтийн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардсан олон нийтийн хүлээлт болон улсын өр, төсвийн алдагдлыг […]

Тайванийн үндэсний баяраар аварга далбааг нисдэг тэргээр тээвэрлэн нисгэнэ
Дэлхий

Тайванийн үндэсний баяраар аварга далбааг нисдэг тэргээр тээвэрлэн нисгэнэ

Тайванийн үндэсний баярын хамгийн содон үзүүлбэрүүдийн нэг болох аварга далбааг АНУ-д үйлдвэрлэсэн “Chinook” нисдэг тэрэгний доор өлгөн, Тайбэй хотын дээгүүр нисгэдэг уламжлал энэ жил үргэлжилнэ. Хятадын эсэргүүцлээс шалтгаалан Тайванийн төрийн далбааг олон улсын арга хэмжээнд ил гаргахыг хязгаарладаг ч тус арал жил бүрийн аравдугаар сарын 10-нд болдог баярын үеэр далбаагаа ийнхүү мандуулдаг. Тайванийн арми 2019 […]

Автобусны ойролцоо бөмбөг дэлбэрч, 33 хүн амиа алджээ
Дэлхий

Автобусны ойролцоо бөмбөг дэлбэрч, 33 хүн амиа алджээ

Украины зүүн хэсгийн Донецк мужийн Краматорск хотод аравдугаар сарын 8-нд Оросын удирдлагат бөмбөг нийтийн тээврийн хоёр автобусны ойролцоо дэлбэрч, 33 хүн амиа алдан, 18 хүн шархаджээ. Халдлага өглөөний цагаар, автобус зорчигч тээвэрлэж байх үед болсон байна. Донецк мужийн захирагч Вадим Филашкиний мэдээлснээр, бөмбөгийн дэлбэрэлт хоёр автобусанд гал гаргаж, ойр орчмын гудамжинд их хэмжээний сүйрэл учруулжээ. […]

Чилийн Сантьяго хотод үер бууж, автомашин, автобус шаварт суужээ
Дэлхий

Чилийн Сантьяго хотод үер бууж, автомашин, автобус шаварт суужээ

Чилийн нийслэл Сантьяго хотын Лас-Кондес дүүрэгт аравдугаар сарын 8-ны пүрэв гарагт гэнэтийн үер бууж, автомашин, нийтийн тээврийн автобусууд шаварт суун, барилга байгууламж, эд хөрөнгөд хохирол учруулжээ. Үерийн ус автомашин, автобусуудыг урсгаж, айл өрх, эмнэлэг, сургуулиудыг усанд автуулсан байна. Гудамжууд шавар, чулуу, хог хаягдлаар дүүрч, цагдаагийн алба хаагчид шаварт суусан автомашинуудын дундуур явж байжээ. Андын нурууны […]

Сургууль, цэцэрлэгүүдийг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглов
Халуун цэг

Сургууль, цэцэрлэгүүдийг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглов

Улаанбаатар хотын Улиастайн голын адагт байх Бурхантын хошуунд намаржиж байсан айлд баавгай халдаж, 1 хүн барьж, 1 хүн гэмтээгээд байна. Үүнтэй холбогдуулан Боловсролын яам өнөөдрөөс сургууль, цэцэрлэгүүдийг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглов. Учир нь 9-р сараас эхлэн, сургуулиуд намрын зугаалга, спартакад зохион байгуулж эхэлсэн юм. Эцэг эхчүүдийг хүүхдүүдээ ой, ууланд ганцааранг нь явуулахгүй байх, […]

Алексей Молчанов усанд шумбалтын дэлхийн дээд амжилтаа долоо дахь удаагаа шинэчиллээ
Сонин хачин

Алексей Молчанов усанд шумбалтын дэлхийн дээд амжилтаа долоо дахь удаагаа шинэчиллээ

ОХУ-ын чөлөөт шумбагч Алексей Молчанов Газар дундын тэнгист 137 метрийн гүнд шумбаж, өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг долоо дахь удаагаа шинэчиллээ. Тэрбээр аравдугаар сарын 8-нд Киприйн Лимассол хотын ойролцоох далайн тогтуун усанд болсон APNEA 2026 оны гүний шумбалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр амжилтаа тогтоожээ. Молчанов 2023 онд тогтоосон 136 метрийн амжилтаа ахиулж, […]