Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Онцлох мэдээ

Мэдээний жагсаалт

ГИХГ-ын дарга асан Н.Ууганбаяр шүүхдээд ялагдлаа
Шүүх

ГИХГ-ын дарга асан Н.Ууганбаяр шүүхдээд ялагдлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг Засгийн газар 2026.05.13-нд албан тушаалаас нь чөлөөлж, Их Британи Умард Ирландын  Нэгдсэн Хаант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилсон. Н.Ууганбаяр үүнийг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Тэрээр Засгийн газрын 2026.05.13-ны 200 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн […]

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 166 хүн нийтийн албанд томилогдох гэж байна
Хууль

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 166 хүн нийтийн албанд томилогдох гэж байна

Авлигатай тэмцэх газар 2026 оны эхний 11 сарын байдлаар нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэргээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 15.885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав. Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нийт 166 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг эрх бүхий байгууллага, […]

My Chemical Romance хамтлагийн 20 жилийн өмнөх цомог Billboard-ын жагсаалтыг тэргүүлжээ
Соёл Урлаг

My Chemical Romance хамтлагийн 20 жилийн өмнөх цомог Billboard-ын жагсаалтыг тэргүүлжээ

Америкийн рок хамтлаг My Chemical Romance-ийн 2006 онд гаргасан “The Black Parade” цомгийн 20 жилийн ойн тусгай хувилбар Billboard-ын цомгийн жагсаалтыг тэргүүлжээ. Ингэснээр хамтлаг олон жилийн өмнө гаргасан бүтээлээрээ хөгжмийн зах зээлд дахин хүчтэй эргэн ирж байгааг харууллаа. АНУ-ын Billboard 200 жагсаалтын 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны дугаарт тус цомог 139 дүгээр байрнаас шууд нэгдүгээр […]

Б.Мөнхтамир: Энгийн АИ92-ыг евро 92 гэж зарах боломж байхгүй
Бодлого шийдвэр

Б.Мөнхтамир: Энгийн АИ92-ыг евро 92 гэж зарах боломж байхгүй

Шатахууны шуурхай штаб өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр энгийн болон евро стандартын АИ92 бензинийг хольдог эсэхийг тодрууллаа. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: -Яг үүн дээр маргаан гарч байгаа. “Энгийн АИ92 бензинийг евро АИ92 гэж зараад байна” гэдэг. Энгийн 92-ыг евро 92 гэж зарах ямар нэг боломж байхгүй. Миний ойлгож байгаагаар, ШТС-уудын өгсөн мэдээллээр, Евро АИ92, […]

Тавхайдаа төрөлхийн болон олдмол согогтой 4 хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийжээ
Эрүүл мэнд

Тавхайдаа төрөлхийн болон олдмол согогтой 4 хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасаг, Япон Улсын Шагай, тавхайн нийгэмлэг хамтран 10 дугаар сарын 22-25-нд хүүхдийн тавхайн эмгэг үзэж, оношлохын зэрэгцээ монгол эмч нарт сургалт зохион байгуулжээ. Хамтарсан амбулаторийн үзлэгт 0-18 настай 10 хүүхэд хамрагдаж, тавхайн анатоми, үйл ажиллагааны байдлаа нарийвчлан үнэлүүлсэн байна. Тэдний согог, оношийн онцлогт тохируулан эмчилгээ, нөхөн […]

Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол гаргалаа
Парламент

Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол гаргалаа

“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар баталлаа. Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх […]

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг барих түншлэгч 19 жилд зардлаа нөхнө
Эрчим хүч

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг барих түншлэгч 19 жилд зардлаа нөхнө

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ хамтран, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станц” төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр Засгийн газар 2026.05.20-нд шийдвэрлэсэн юм. Энэ талаар холбогдох байгууллагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан: […]

Л.Гантөмөр: Боржигон овгийн сүлд шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой
Парламент

Л.Гантөмөр: Боржигон овгийн сүлд шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой

Их Монгол Улс, Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор Дэлхийн 17 улсад байна. Үүний 80 нь Тайваньд, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, 5 нь АНУ-д, 5 нь ХБНГУ-д бий. Эдгээрийг эх орондоо буцаан авах, болохгүй бол анхны хуулбарыг нь авчрах, ард иргэддээ таниулах шаардлагатай байгаа юм. Энэ мэт ажилд […]

Хотын захад байр авбал зээлийн хүү 6%, төвд авбал 12% байна
Бодлого шийдвэр

Хотын захад байр авбал зээлийн хүү 6%, төвд авбал 12% байна

Засгийн газар “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан. Уг хөтөлбөрт хамрагдах айл бүр орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн хувилбараас сонгох боломжтой. Энэ хөтөлбөрөөс байр авах иргэдэд ипотекийн зээлийн хүүг бүсчлэн өөрчлөхөөр БХБОСЯ зэхэж байна. Улаанбаатар хотыг 4 бүсэд хувааж, хотын төвд ипотекийн зээлээр […]

Нийслэлийн МАН-ын хороо бямбад Б.Пүрэвдагвад шилжинэ
Нийслэл

Нийслэлийн МАН-ын хороо бямбад Б.Пүрэвдагвад шилжинэ

Нийслэлийн МАН-ын хорооны 36-р бага хурал 2026.11.07-нд 10:00 цагт болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын хороог цаашид хэн удирдах вэ гэдгийг шийдэх даргын сонгууль зохион байгуулна. Энэ хуралд одоогийн дарга Х.Нямбаатар оролцож, тайлангаа тавих учиртай. Гэвч тэр биеэр ирэхгүй, цахимаар оролцох сурагтай. Түүний албан тушаалд нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өрсөлдөхөө мэдэгдээд байна.