Нийтийн байранд хүн амины хэрэг гарчээ
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрладаг нийтийн байранд хүн нас барсан тухай дуудлага өчигдөр (2026.09.30) цагдаагийн байгууллагад 14:21 цагт иржээ. 29 настай эрэгтэй Ж тус байранд 52 настай, эрэгтэй С-г зодож, хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн уг этгээдийг олж, саатуулан, хийсэн хэргийг нь шалгаж байна.










