Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Menus

Мэдээний жагсаалт

Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт өнөөдөр (2026.10.06) газар 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Төвшрүүлэх сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн байна. Гэсэн ч одоогоор ямар нэг хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй тухай ОБЕГ мэдээлэв. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас хохирлын тухай Онцгой байдлын газар […]

ГИХГ-ын дарга асан Н.Ууганбаяр шүүхдээд ялагдлаа

ГИХГ-ын дарга асан Н.Ууганбаяр шүүхдээд ялагдлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг Засгийн газар 2026.05.13-нд албан тушаалаас нь чөлөөлж, Их Британи Умард Ирландын  Нэгдсэн Хаант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилсон. Н.Ууганбаяр үүнийг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Тэрээр Засгийн газрын 2026.05.13-ны 200 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн […]

Австралид коалагийн зулзагыг могойноос аварчээ
Сонин хачин

Австралид коалагийн зулзагыг могойноос аварчээ

Австралийн Брисбэн хотод нохойгоо салхилуулж явсан эмэгтэй арваннэгдүгээр сарын 3-нд могойд ороогдсон коалагийн зулзагыг аварчээ. Түүний бичлэгт зулзагын эх могойг сарвуугаараа түлхэж, үрээ хамгаалахыг оролдож буй нь харагдсан байна. Reuters агентлаг бичлэгийн эх файлын мета мэдээллээр үйл явдал болсон газар, огноог баталгаажуулжээ. Эмэгтэй могойн орооцолдсон хэсгийг тайлж, зулзагыг чөлөөлсний дараа модонд буцаан тавьсан байна. Австралийн […]

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 166 хүн нийтийн албанд томилогдох гэж байна
Хууль

Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 166 хүн нийтийн албанд томилогдох гэж байна

Авлигатай тэмцэх газар 2026 оны эхний 11 сарын байдлаар нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэргээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 15.885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав. Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нийт 166 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг эрх бүхий байгууллага, […]

УБТЗ нийгэмлэг сард 62.2 тэрбум төгрөг цалинд зарцуулж байна
Бодлого шийдвэр

УБТЗ нийгэмлэг сард 62.2 тэрбум төгрөг цалинд зарцуулж байна

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2026.09.01-нд ажиллагсдынхаа цалинг 15%-иар нэмжээ. Ингэснээр одоо сард дунджаар 62.2 тэрбум төгрөг цалинд зарцуулж байна. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 8.8 тэрбум (16%) төгрөгөөр нэмэгджээ. Тэгвэл өнөө жил цалин нэмснээр зардал 9.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 […]

Бусдыг хууль бусаар мөрдөж мөшгих хэрэг 16 гарчээ
Баримт тайлбар

Бусдыг хууль бусаар мөрдөж мөшгих хэрэг 16 гарчээ

Хууль бусаар мөрдөж мөшгихийг 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн шинээр тусгасан юм. Хүний эрх, эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор тус хуульд ийм заалт оруулжээ. Учир нь техник, технологийн хөгжил, цахим орчинтой холбоотойгоор бусдыг хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг нэмэгдэж байна. Прокурорын байгууллага сүүлийн 3 жилд ийм 16 хэрэгт яллах […]

Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч дуудсан
Яамд

Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч дуудсан

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас өнөөдөр сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа. -Ямар үндэслэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг тавих гэж байгаа юм бэ? -Засгийн газраа хэрхэн байгуулах, танхимаа хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийдэх онцгой бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. -Таныг Батлан хамгаалахын сайдаар тавих гэж байгаа гэдэг үнэн үү? -Мэдэхгүй. Та нар […]

Сибирийн 2,800 жилийн настай булшнаас каннабис хэрэглэж байсныг нотлох ул мөр олджээ
Сонин хачин

Сибирийн 2,800 жилийн настай булшнаас каннабис хэрэглэж байсныг нотлох ул мөр олджээ

ОХУ-ын Тува улсын Уюкын хөндийд орших эртний Скифийн соёлын үеийн булшнаас каннабисыг мансууруулах үйлчилгээнийх нь төлөө хэрэглэж байсныг нотлох хамгийн эртний баримтыг археологичид илрүүлжээ. Ойролцоогоор 2,800 жилийн настай уг булшнаас 1,400 гаруй каннабисын үр болон хүний үснээс уг ургамлын сэтгэцэд нөлөөлөх бодисын химийн ул мөр олдсон байна. Швейцарийн Бернийн их сургууль болон Германы Макс Планкийн […]

Б.Мөнхтамир: Энгийн АИ92-ыг евро 92 гэж зарах боломж байхгүй
Бодлого шийдвэр

Б.Мөнхтамир: Энгийн АИ92-ыг евро 92 гэж зарах боломж байхгүй

Шатахууны шуурхай штаб өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр энгийн болон евро стандартын АИ92 бензинийг хольдог эсэхийг тодрууллаа. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: -Яг үүн дээр маргаан гарч байгаа. “Энгийн АИ92 бензинийг евро АИ92 гэж зараад байна” гэдэг. Энгийн 92-ыг евро 92 гэж зарах ямар нэг боломж байхгүй. Миний ойлгож байгаагаар, ШТС-уудын өгсөн мэдээллээр, Евро АИ92, […]

Цэцийн даргын цалин 7.245.360, гишүүнийх 6.995.520 төгрөг болж нэмэгдэв
Парламент

Цэцийн даргын цалин 7.245.360, гишүүнийх 6.995.520 төгрөг болж нэмэгдэв

УИХ-ын чуулганаар өнөөдөр “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоол баталлаа. Үүгээр Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7.245.360, гишүүнийх 6.995.520 төгрөг болж нэмэгдэв. ҮХЦ-ийн дарга, гишүүдэд үндсэн цалингаас гадна хоол, унааны зардал олгодог. Өдөрт хоолонд 15 мянга, унаанд зориулан 3000 төгрөг өгдөг юм байна. Үүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэрэг хамгаалсан бол […]