Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Нийгэм

Мэдээний жагсаалт

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Нетаньяху үг хэлэх үеэр олон төлөөлөгч танхимаас гарчээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Нетаньяху үг хэлэх үеэр олон төлөөлөгч танхимаас гарчээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху есдүгээр сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлж эхлэхэд олон орны төлөөлөгч танхимаас гарчээ. Reuters агентлагийн мэдээлснээр, олон арван төлөөлөгч түүний илтгэлийг эсэргүүцэн танхимаас гарсан байна. Нетаньяху танхимаас гарсан төлөөлөгчдийг “ёс суртахууны хулчгарууд” хэмээн нэрлээд, түүнтэй санал нийлэхгүй байгаа бусад төлөөлөгчийг мөн танхимаас гарахыг уриалжээ. Үүний зэрэгцээ […]

Ши Жиньпин: Хятад, АНУ-ын харилцааг стратегийн тогтвортой байдлын чиглэлд хөгжүүлэх ёстой

Ши Жиньпин: Хятад, АНУ-ын харилцааг стратегийн тогтвортой байдлын чиглэлд хөгжүүлэх ёстой

БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа хоёр орны харилцааг стратегийн тогтвортой байдлын шинэ үзэл баримтлалд тулгуурлан хөгжүүлэхийг уриаллаа. Тэрбээр Хятад, АНУ харилцан ашигтай хамтын ажиллагааг гол чиглэл болгож, өрсөлдөөнийг зохистой түвшинд байлгахын зэрэгцээ санал зөрөлдөөнийг хянаж, энх тайвныг хамгаалах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн хоёр орны эдийн […]

Ши Жиньпинийг тосох улаан хивсийг цэргүүд гараараа тэнийлгэжээ
Дэлхий

Ши Жиньпинийг тосох улаан хивсийг цэргүүд гараараа тэнийлгэжээ

АНУ-ын цэргийн алба хаагчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг гурван өдрийн төрийн айлчлалаар АНУ-д хүрэлцэн ирэхийн өмнө улаан хивсийг гардан засаж, цэвэрлэжээ. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарын онгоц Вашингтон хотын ойролцоох Эндрюсийн хамтарсан баазад газардсаны дараа цэргийн алба хаагчид хивсийг дэлгэн, сүүлчийн тохируулгыг хийж, нугалаас болон үрчлээг нь гараараа тэнийлгэж байв. Хятадын Гадаад […]

Канадын ерөнхий сайд еврейчүүдийн мөргөлийн үеэр гарсан буудалцааныг буруутгав
Дэлхий

Канадын ерөнхий сайд еврейчүүдийн мөргөлийн үеэр гарсан буудалцааныг буруутгав

Канадын Ерөнхий сайд Марк Карни есдүгээр сарын 20-ны орой Онтарио мужийн Белвилл хотод еврейчүүд Йом Киппурын мөргөл үйлдэхээр цугласан үеэр болсон буудалцааныг буруутгав. Энэ үеэр цагдаагийн нэг алба хаагч шархадсан байна. Буудалцаан Белвилл хотын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 19:10 орчим болсон гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Онтарио мужийн Тусгай мөрдөн шалгах албаны мэдээлснээр 29 настай […]

Гамшиг, аюулт үзэгдэл, ослоор 516 хүүхэд амиа алдаж, 218 хүүхэд гэмтжээ
Халуун цэг

Гамшиг, аюулт үзэгдэл, ослоор 516 хүүхэд амиа алдаж, 218 хүүхэд гэмтжээ

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 734 хүүхэд гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртжээ. Тэдний 516 нь амиа алдаж, 218 нь гэмтсэн тухай Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар мэдээллээ. Балчир хүүхэд аюулыг урьдчилан таамаглах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй. 10-12 настай хүүхэд тодорхой нөхцөл байдалд бичиг баримт хүлээж авах, ойрхон дэлгүүр орох гэх мэт богино хугацаагаар, […]

Х.Бадамгэрэл: Хятад миссийг Монголын нэрийг ашиглахыг зогсоолгохоор Тайланд руу албан шаардлага хүргүүлсэн байна
Өрнөл

Х.Бадамгэрэл: Хятад миссийг Монголын нэрийг ашиглахыг зогсоолгохоор Тайланд руу албан шаардлага хүргүүлсэн байна

Тайланд улсад болж буй “Мисс гранд интернэшл” тэмцээнд Хятад улсаас оролцож буй эмэгтэй Монгол Улсын нэрийг зөвшөөрөлгүйээр ашиглаж байна. Уг тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг Монгол Улсаас оролцогч хэмээн бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” гэсэн нэр бичсэн тууз зүүлгэн, оролцуулж байгаа юм. Энэ асуудлаар топ модель Х.Бадамгэрэл өнөөдөр Соёл, спорт, […]

Грийнландын өөртөө засах эрхийг хүндэтгэх хэлэлцээрт АНУ гарын үсэг зурлаа
Дэлхий

Грийнландын өөртөө засах эрхийг хүндэтгэх хэлэлцээрт АНУ гарын үсэг зурлаа

Грийнландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нилсен, Гадаад хэргийн сайд Муте Эгеде нар АНУ, Данитай аюулгүй байдлын хэлэлцээр байгуулсны дараа есдүгээр сарын 23-нд Нуук хотод буцаж ирэхэд нь олон хүн Грийнландын далбаа барин угтжээ. Есдүгээр сарын 22-нд байгуулсан хэлэлцээрээр Грийнландад АНУ-ын цэргийн оролцоог өргөжүүлэх боломж бүрдэж, Грийнланд, Дани, АНУ-ын аюулгүй байдлын хамтын ажиллагааг албан ёсоор бэхжүүлсэн байна. […]

Уруулын будагны хаан: Хиймэл оюун лайв худалдааг орлож чадахгүй
Сонин хачин

Уруулын будагны хаан: Хиймэл оюун лайв худалдааг орлож чадахгүй

Хятадын алдарт лайв худалдааны хөтлөгч Ли Жяци хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа ч хөтлөгчийг бүрэн орлож чадахгүй гэж үзэж байна. 2016 оноос лайв худалдаа хийж эхэлсэн тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж, 100 сая гаруй дагагчтай болсон байна. Түүнийг хүмүүс “Уруулын будагны хаан” хэмээн нэрлэгддэг. Түүний үзэж буйгаар хиймэл оюун лайв худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгсэл […]

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хиймэл оюуны эрсдэлийг хэлэлцэв
Технологи

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хиймэл оюуны эрсдэлийг хэлэлцэв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хүн хиймэл оюуны системийн хяналтыг алдах эрсдэлийг тусгайлан хэлэлцлээ. НҮБ-ын шинжлэх ухааны бие даасан зөвлөлийн есдүгээр сарын 21-нд гаргасан тайланд OpenAI болон Hugging Face-ийн системтэй холбоотой энэ зуны нэгэн тохиолдлыг авч үзсэн нь олны анхаарлыг татлаа. Хиймэл оюуны агентууд хүний шууд зааваргүйгээр системийн хязгаарлалтыг тойрч, хоорондоо харилцаа тогтоож, бусад системд нэвтрэх […]

Мета AI туслах “Muse”-д зориулсан “Meta charm” төхөөрөмжийг танилцууллаа
Технологи

Мета AI туслах “Muse”-д зориулсан “Meta charm” төхөөрөмжийг танилцууллаа

Meta Platforms компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг хиймэл оюунт “Muse” туслахыг ашиглах зориулалттай жижиг гар төхөөрөмж “Meta Charm”-ыг танилцууллаа. Тус төхөөрөмж нь Apple AirPods-ийн гэртэй ойролцоо хэмжээтэй бөгөөд арванхоёрдугаар сард баярын худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч үнийг нь одоогоор зарлаагүй байна. Мөн Meta өдөр тутам ашиглах зориулалттай камергүй ухаалаг нүдний шил “Ray-Ban Meta Audio”-г танилцуулж, […]