Малчны өвөлжөөнд 3 шөнө дараалан баавгай иржээ
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай орж, гэр, эд хөрөнгийг нь сүйтгэжээ. Энэ сарын 5-ны шөнө тухайн малчин айлын гэрийн гадаа баавгай ирж ууттай аарц идэж байна гэх дуудлага тус сумын Онцгой комисст ирсэн байна. Уг баавгайг буудаж үргээх, хөөж холдуулах үед тэнд байсан үхрийн шийр, арьсыг чирээд […]










