Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Хортой бодис худалдан авч, хадгалж байгаад баригджээ

Хортой бодис худалдан авч, хадгалж байгаад баригджээ

Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй атлаа Ж.П 2023 оны 6 дугаар сард этилацетат гэх химийн хортой бодис бусдаас худалдан авчээ. Түүнийгээ “Б….” ХХК-ийн ажилчдын байрны 2-р давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12 хүртэл хадгалж байгаад баригдсан аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, […]

Хүний хоолой хэрчээд, зугтаажээ

Хүний хоолой хэрчээд, зугтаажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ. Цус гараад байна” гэж нэг хүн ханджээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай, эрэгтэйг хамт байсан 50 настай, эрэгтэй Г хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээн, хэргийн газраас зугтсан байсан аж. Тэр этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, олж тогтоолоо.

Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баримт тайлбар

Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Ү төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа “Со…” ХХК-ийн захирал С.С-тай урьдчилан тохиролцож, “Си…” ХХК-д галт тэрэгний салбар зам ашиглах боломж олгожээ. Ингэхдээ тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 12-нд 16 сая төгрөгийн хахууль авсан байна.  “Со…” ХХК-ийн захирал С.С хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд нь түүнд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран […]

Б.Эрдэнэсүхийг насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ уулзах эрхийг сэргээжээ
Шүүх

Б.Эрдэнэсүхийг насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ уулзах эрхийг сэргээжээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлээ хүчирхийлсэн хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилсон. Түүний бага насны хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол, эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх, эцэг, эх хүүхдийн өмнө хүлээх үүрэг хэвээр хадгалагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Б.Эрдэнэсүхэд авсан таслан сэргийлэх арга хэмжээнээс “Насанд хүрээгүй Ц, Ц нартай уулзах, харилцаа холбоо […]

Компанидаа 932.490.940 төгрөгийн хохирол учруулжээ
Баримт тайлбар

Компанидаа 932.490.940 төгрөгийн хохирол учруулжээ

“М…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т, худалдан авалтын менежер Э.Г, бизнес хөгжлийн менежер А.Б, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.С нар бүлэглэж, ашиг хонжоо олох зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 18-наас 2025 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд 13 удаа 1.732.583.160 төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдан авчээ. Ингэхдээ тэд өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудаас бараа, үйлчилгээг […]

Хар тамхины хэрэгтнүүд шүүхийн хаалга татлаа
Баримт тайлбар

Хар тамхины хэрэгтнүүд шүүхийн хаалга татлаа

Сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхины 3 хэргийг өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Прокурорын газар хянаж, шүүхэд шилжүүлжээ. Үүнд: Бүгд Найрамдах Турк Улсаас Д.Б метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис бусдад худалдах зорилгоор цахимаар худалдан авчээ. Түүнийгээ олон улсын шуудан илгээмжээр Монгол Улсад оруулж ирсэн байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 […]

Гаалийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэргийг шүүхэд шилжүүлэв
Баримт тайлбар

Гаалийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч асан Б.Б-д холбогдох авлигын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, шүүхэд шилжүүллээ. Тэр гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нараас 2026 оны 2 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 25-ны хооронд нийт 58.9 сая төгрөгийн хахууль […]

Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүх хурал хойшиллоо
Шүүх

Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн шинэ өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшиллоо. Тэр 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлээ хүчирхийлж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээсэн хэрэгт холбогдоод буй. Түүний хэргийг шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн. Гэвч Б.Эрдэнэсүхийн шинэ өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах […]

Малчныг дайрч хөнөөсөн арабуудыг 30 хоног цагдан хорьжээ
Баримт тайлбар

Малчныг дайрч хөнөөсөн арабуудыг 30 хоног цагдан хорьжээ

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс идлэг шонхор барихаар зөвшөөрөл авсан зарим араб иргэн өнгөрсөн 7 хоногт нутгийн малчныг машинаар дайрч, аминд нь хүрсэн. Үүнтэй холбогдуулан, тус аймгийн засаг дарга 2026.08.21-нд А/478 дугаар захирамж гаргаж, идлэг шонхор бариулах зөвшөөрлөө цуцаллаа. Учир нь нутгийн иргэд, арабуудын хооронд мөргөлдөөн үүсэж болзошгүй болжээ. 8-р сарын 22, 23-нд арабуудын 9 отог […]

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүх хурал болж байна
Шүүх

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүх хурал болж байна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б Б.Эрдэнэсүх 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлээ хүчирхийлж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж байсан хэрэгт холбогдоод буй. Түүний гэм бурууг шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн заалт: -Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр […]