Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Эрэн сурвалжилга

Мэдээний жагсаалт

Вангийнцагаан ууланд түймэр гарчээ

Вангийнцагаан ууланд түймэр гарчээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт орших Вангийнцагаан ууланд хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун зүгт 260 км зайтай энэ ууланд түймэр гарсан тухай дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 10:12 цагт холбогдох байгууллагууд хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар […]

Хөгжлийн бэрхшээлтэй хүн галд угаартжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүн галд угаартжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр 1 дүгээр багт 11-р сарын 9-ний шөнө байранд гал гарч, 1 хүн угаартлаа. Уг галын дуудлагыг 21:53 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 49 дүгээр анги хүлээн авчээ. Иргэн А-гийн эзэмшлийн байрны В1 давхарт цахилгааны утас, барилгын хог шатаж байсныг гал сөнөөгчид унтраасан байна. Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Х гэх 48 […]

Өвс түүсэн хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хууль

Өвс түүсэн хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.У, Б.Б нар 2026.06.08-ны өдөр нэгэн аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулсан, Монгол Улсад хэрэглэхийг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн байна. Энэ хэргийг Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгажээ. Прокурор тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах […]

Н.Дамдинсүрэн: 5 албан тушаалтны 117 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хандаад байна
Баримт тайлбар

Н.Дамдинсүрэн: 5 албан тушаалтны 117 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хандаад байна

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн: -Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. 2026 оны 10 дугаар сарын байдлаар нийтийн 155 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаад байна. Үүний 55 нь худал мэдүүлсэн, эсвэл огт […]

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ
Хэргийн газар

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ

Монгол Улсын иргэн Б, Д нар бусадтай бүлэглэн, Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завджээ. Тэдний хэргийг цагдаагийн байгууллага таслан зогсоож, саатуулан, шалгаж байна. Тэд БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх […]

Х.Буянтүмэн: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж байгаа
Баримт тайлбар

Х.Буянтүмэн: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж байгаа

Авлигатай тэмцэх газар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж буй. 2026.09.10-нд түүний гэр, ажлын өрөөнд нэгжлэг хийсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Энэ талаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгээс өнөөдөр (2026.11.09) тодрууллаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар […]

Х.Буянтүмэн: Х.Нямбаатар Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээлэл авсан
Баримт тайлбар

Х.Буянтүмэн: Х.Нямбаатар Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээлэл авсан

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг өнөөдөр (2026.11.09) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: -Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, нийслэлийн 24 төсөл хөтөлбөр, тэр дундаа Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажилд холбогдуулан мөрдөн байцаалт явуулж байна. Ажлын хэсэг 6 хэрэг нээн, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны […]

Цагдаа, улсын бүртгэгч нар орон гэргүй иргэдийн хувийн мэдээллийг гэмт бүлэгт гаргаж өгдөг байжээ
Хэргийн газар

Цагдаа, улсын бүртгэгч нар орон гэргүй иргэдийн хувийн мэдээллийг гэмт бүлэгт гаргаж өгдөг байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж, бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэв. Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар гэмт хэрэг үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элсжээ. Тэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орогнодог, орон гэргүй, […]

Гаалийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
Хууль

Гаалийн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ. О.Н Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэгэн аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлэгт хяналт шалгалт хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Ж.Э Замын-Үүд дэх Гаалийн газрын […]

ГИХГ-ын дарга асан Н.Ууганбаяр шүүхдээд ялагдлаа
Шүүх

ГИХГ-ын дарга асан Н.Ууганбаяр шүүхдээд ялагдлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг Засгийн газар 2026.05.13-нд албан тушаалаас нь чөлөөлж, Их Британи Умард Ирландын  Нэгдсэн Хаант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилсон. Н.Ууганбаяр үүнийг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Тэрээр Засгийн газрын 2026.05.13-ны 200 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн […]