Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг шүүгч хүлээж авсангүй
Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм. Шүүгч уг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү, хойшлуулах уу […]









