Ойрх Дорнодын дайны нөлөөгөөр Европын тээвэр ложистикийн салбар дарамтад оржээ
Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны улмаас олон улсын газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, Европын тээвэр, ложистикийн сүлжээнд дарамт нэмэгдэж байна. Унгарын Будапештийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Supernova Intertrans” компанийн ерөнхий менежер Балаз Верешийн хэлснээр, түлшний үнэ өсөхөөс гадна дизель түлшний хомсдол үүсэж, жолоочийн дутагдал салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Тус компани 200 орчим ачааны […]










