Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Menus

Мэдээний жагсаалт

Тавхайдаа төрөлхийн болон олдмол согогтой 4 хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийжээ

Тавхайдаа төрөлхийн болон олдмол согогтой 4 хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасаг, Япон Улсын Шагай, тавхайн нийгэмлэг хамтран 10 дугаар сарын 22-25-нд хүүхдийн тавхайн эмгэг үзэж, оношлохын зэрэгцээ монгол эмч нарт сургалт зохион байгуулжээ. Хамтарсан амбулаторийн үзлэгт 0-18 настай 10 хүүхэд хамрагдаж, тавхайн анатоми, үйл ажиллагааны байдлаа нарийвчлан үнэлүүлсэн байна. Тэдний согог, оношийн онцлогт тохируулан эмчилгээ, нөхөн […]

55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаа нийт 55 бод малыг хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлж, баривчиллаа. 18-22 настай 4 этгээд бүлэглэн, бусдын малыг бэлчээрээс нь хулгайлж, мал, махны ченжүүдэд худалддаг байсан аж. Хулгайд алдагдсан малын эздийг олох, хохирлыг тогтоох зэргээр шалгалт үргэлжилж байна.

Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол гаргалаа
Парламент

Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол гаргалаа

“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар баталлаа. Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх […]

АНУ-ын завсрын сонгуулийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээлд огцом уналт үргэлжилж байна
Дэлхий

АНУ-ын завсрын сонгуулийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээлд огцом уналт үргэлжилж байна

АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болсны дараа хөрөнгө оруулагчид хиймэл оюуны салбарт тавих зохицуулалт чангарч болзошгүй гэж болгоомжилж эхэлжээ. Үүний улмаас АНУ-ын Nasdaq 100 индекс 6.4 хувь, S&P 500 индекс 4.4 хувиар унаж, технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ нийт 3.2 их наяд ам.доллароор буурсан байна. Nvidia компанийн хувьцаа 9.3 хувиар унажээ. […]

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг барих түншлэгч 19 жилд зардлаа нөхнө
Эрчим хүч

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг барих түншлэгч 19 жилд зардлаа нөхнө

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ хамтран, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станц” төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр Засгийн газар 2026.05.20-нд шийдвэрлэсэн юм. Энэ талаар холбогдох байгууллагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан: […]

Индонезийн тосгон халиман аварга загасны аялал жуулчлалаар орлого олж байна
Сонин хачин

Индонезийн тосгон халиман аварга загасны аялал жуулчлалаар орлого олж байна

Индонезийн Горонтало мужийн Ботубарани тосгон халиман аварга загасыг үзэх, тэдэнтэй ойр харилцах хүсэлтэй жуулчдын очих дуртай газар болжээ. Өмнө нь загас агнуураас өөр орлогын эх үүсвэргүй байсан тосгоны иргэд аялал жуулчлалаар дамжуулан амьжиргаагаа дээшлүүлж байна. 47 настай Ансар Ласимпала шилэн ёроолтой завиараа жуулчдыг далайн усан доогуур сэлж буй аварга загасны дэргэд хүргэж өгдөг. Тэрбээр өмнө […]

Л.Гантөмөр: Боржигон овгийн сүлд шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой
Парламент

Л.Гантөмөр: Боржигон овгийн сүлд шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой

Их Монгол Улс, Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор Дэлхийн 17 улсад байна. Үүний 80 нь Тайваньд, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, 5 нь АНУ-д, 5 нь ХБНГУ-д бий. Эдгээрийг эх орондоо буцаан авах, болохгүй бол анхны хуулбарыг нь авчрах, ард иргэддээ таниулах шаардлагатай байгаа юм. Энэ мэт ажилд […]

Хүн алсан хэрэгт унасан Э-г аргагүй хамгаалалт хийсэн гэж дээд шүүх цагаатгажээ
Шүүх

Хүн алсан хэрэгт унасан Э-г аргагүй хамгаалалт хийсэн гэж дээд шүүх цагаатгажээ

Хөдөө амьдардаг Э “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгаанаар 2024.11.30-нд Б-тэй маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, аминд нь хүрчээ. Энэ хэрэгт Э-д прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаа Э-ийг баривчилж 2024.12.02-2025.01.08 хүртэл 38 хоног […]

Цэцийнхний цалинг нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ
Парламент

Цэцийнхний цалинг нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ

“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөл батлагдвал ҮХЦ-ийн даргын цалин 7.245.360 төгрөг, гишүүний цалин 6.995.520 төгрөг болж, нэмэгдэнэ. Одоо ҮХЦ-ийн дарга 5.727.476 төгрөг, гишүүн 5.777.677 төгрөгийн цалин авч байна. Цалингаа нэмүүлэхээр Үндсэн хуулийн цэц 2026.08.12-нд УИХ-д ханджээ. Үүнд үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан “Цалингийн […]

Агаарын чанар хэмжих 3 станц нэмж суурилууллаа
Эрүүл мэнд

Агаарын чанар хэмжих 3 станц нэмж суурилууллаа

Улаанбаатар хот, 21 аймгийн төвд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарыг хянах автомат станц суурилуулах төслийн хүрээнд 2026 онд Улаанбаатар хотод агаарын чанар хянах автомат станц 3 –ыг суурилууллаа. Эдгээрийг Баянзүрх дүргийн Шинэ Зуун-Айл, Баянгол дүүргийн 3-4-р хорооллын эцэс, Сонгинохайрхан дүүргийн Таваншар орчимд суурилуулсан байна. Одоо Улаанбаатар хотод нийт 22 байршилд агаар дахь хүхэрлэг хий, азотын […]