Цагдаа, улсын бүртгэгч нар орон гэргүй иргэдийн хувийн мэдээллийг гэмт бүлэгт гаргаж өгдөг байжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж, бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэв. Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар гэмт хэрэг үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элсжээ. Тэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орогнодог, орон гэргүй, […]










